
Чингис хаан Үндэсний музейд ХБНГУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан эхлүүлсэн “Эх Дэлхийгээ Анагаахуй” төслийн үргэлжлэл “Анагаагч Эх Дэлхий” үзэсгэлэн дэлгэгдэж (2025.12.04) олны хүртээл болж эхэлнэ.
Үзэсгэлэнд хоёр орны уран бүтээлчдийн орчин үеийн урлагийн харилцан яриаг нэг дор төвлөрүүлж, дэлхийтэйгээ зохицон оршихуйн тухай шинэ санаа, сэтгэлгээ, сорилт, шийдлүүдийг урлагийн хэлээр илэрхийлж буй юм.
Тус үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд зориулж маргааш
13:30-14:30 цагт Хэвлэлийн бага хурлыг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна.